Ж.Бэйбер тайзаа орхих гэнэ

Канадаас гаралтай Америкийн залуу дуучин Жастин Бэйбэр дуу хөгжмийн урлагийг орхиж өөр карьер хөөх гэнэ.

Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт Лос-Анжелесийн "106 радио"-гийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийн мэдэгджээ. Өдгөө 19-хөн настай хэдий ч Америкийн рок, попын тайзнаа од болон гялалзаж чадсан тэрээр сүүлийн хэдэн сарын хугацаанд "Journals" нэртэй шинэ цомгийн ажилдаа шамдан ажиллажээ. Энэхүү цомгийнх нь нээлтнөгөөдөр болох аж. Тэрбээр "Би дахин дуу дуулахгүй. Энэ бол миний гаргаж буй сүүлчийн альбом болох юм" гэжээ. Цааш нь тэрээр "Хүмүүс намайг нэр алдар хөөсөн хоосон хэлбэрдэгч, их зантай амьтан гэлцдэг. Яг үнэндээ би тийм хүн биш ээ. Би залуу байна. Өөр чиглэлээр сурч, өөрийгөө сорьж үзэхийг хүсэж байна. Жүжигчний чиглэлээр сурдаг юм уу гэж бодож байгаа. Энэ нь миний хувьд маш том алхам юм" гэсэн байна.Түүний хийсэн энэхүү мэдэгдэл шүтэн бишрэгчдийнх нь хувьд үнэхээр цочирдуулсэн мэдээлэл байсан бололтой. Ж.Бэйбэрийг мэдэгдэл хийсэн даруйд фэйсбүүк, твиттерээр нь хэдэн мянган мэйл болон сэтгэгдэл ирсэн талаар түүний туслах нь мэдээлсэн юм. Ихэнх нь "Тэр тоглоод байгаа байлгүй дээ" гэсэн утгатай зүйл бичсэн дээрх мэдэгдэл үнэн боло­хыг түүний менежер баталж буй аж.

mongolcomment.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ