Сантагийн дүрд тоглож, банк дээрэмдээд ууттай бэлэг үлдээгээд явжээ

АНУ-ын Флорида мужид Санта өвөөгийн хувцас өмсч, сахал наалдуулсан этгээд банк дээрэмдээд зугтжээ. “SunTrust Bank”-ыг дээрэмдсэн гэмт этгээд нүдний шил зүүж, боодолтой бэлгээ теллерийн ард байрлуулсан байна. Ингээд, теллерээс бэлэн мөнгөө гаргаж ирэхийг шаардаж, сүрдүүлж эхэлжээ. Цагдаагийн ажилтны хэлснээр уутан дотор аюултай бодис байгаа гэж хэлсэн учраас банкны ажилтан бэлэн мөнгө гаргаж өгсөн байна.

Гэхдээ хэр хэмжээний мөнгө өгснийг олон нийтэд мэдэгдээгүй гэнэ. Дээрэмчин ууттай бэлгээ үлдээгээд, хар машинд сууж зугтсан байна. Гэхдээ нэгжлэг явуулж үзэхэд уутнаас тэсрэх бөмбөг илрээгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ