Цас зарж байна

Цасгүйгээр шинэ жилийн баярынсэтгэгдэл төрүүлэх нь бэрх юм. Арабын Эмиратад өвөл нь +20 хэмийн дулаан байдаг тул шинэ жилээр цасыг маш амжилттай зардаг ба худалдан авагчид ч их дуртай байдаг ажээ. Хиймэл цасан бүрхүүл хүссэн айл бүрийн хашаанд “Desert Snow” хэмээх мэргэшсэн компани хүслийг нь биелүүлж буй. Тус компани цасны 40 машинтайгаас гадна хиймэл гацуур ч зардаг юм байна. Таван см зузаантай, таван шоо метр хэмжээтэй цасан бүрхүүл бий болгоход 1400 ам.долларын үнэтэй байдаг гэнэ. Гэвч халуун орны баян Эмиратчуудад ийм зүйлд мөнгө зарцуулах нь хайран биш ажээ. Тус компани өнгөрсөн сард гэхэд 3.75 тонн цас худалдсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ