УМБГ-т шалгагдаж байгаа УИХ-ын нэр бүхий гишүүд хэн бэ

Нийслэлийн прокурорын газраас өчигдөр олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Албан тушаалтнуудын хэрэг юу болов
Улиран одож буй 2013 он албан тушаалтнуудын хувьд “харш” жил болж өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Учир нь цагаан захтнуудын авлигын хэрэг ар араасаа илэрч, тэдний улсад болон хувь хүнд учруулсан хохирлыг тоочоод баршгүй. Харин олон нийтийн дунд дээрх албан тушаалтнуудтай холбоотой хэрэг замхарчих вий гэх хардлага бий.
Тиймээс ч албан тушаалтнуудтай холбоотой олны анхаарлын төвд байгаа хэрэг ямар шатанд байгаа талаар мэдээлсэн юм. Мэдээллийн эхэнд дурьдагдсан хэрэг бол Б.Энэбиштэй холбогдох авлигын хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн БНХАУ-ын төрийн мэдлийн гэх “Чалко” компанитай байгуулсан гэрээг хууль хяналтынхан шалгаж, улмаар үүнтэй холбоотой“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбишийг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл ташаа юм. Энэ хэргийг түр түдгэлзүүлсэн. Учир нь зарим хүмүүс хилээр гарчихсан, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах боломжгүй болсон.
Өөрөөр хэлбэл, Б.Энэбиш өөрөө гадагшаа гарчихсан байгаа” гэв. ТэгвэлЁ.Отгонбаяр гишүүний хэрэг бүр л ээдрээтэй болоод байгаа билээ. Эхлээд түүний эхнэрийг их хэмжээний мөнгө угаасангэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Гэвч төд удалгүй Ё.Отгонбаяр гишүүнийг шалгаж эхлэхэд, эхнэрийнх ньхууль бус үйлдлүүд илэрсэн болохыг Мөрдөн байцаах газраас мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, дээрх авлигын хэргийн эхлэл бол Ё.Отгонбаяр гишүүн өөрөө болж таарсан нь олны анхаарлыг татсан юм. Энэ хэргийг шалгах явцад эхнэрийнх нь дансны гүйлгээнээс илэрсэн их хэмжээний мөнгө хууль, хяналтынхныанхаарлыг татсан гэдэг. Харин сүүлийн үед Ё.Отгонбаяр гишүүнийг прокурор, АТГ-ын алинд нь шалгаж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүйбайсан юм.
Тэгвэл өчигдөр түүнийг хаана шалгаж байгаа нь тодорхой боллоо. Хэдийгээр Ё.Отгонбаяр гишүүн АТГ-т шалгуулаагүй гэж мэдэгдэж байсан ч энэхүү мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд нотолсон юм. Тодруулбал,Нийслэлийн прокуророос мэдээлэл хийхдээ “Ё.Отгонбаярыг УМБГт шалгаж байсныг бид харьяалал тогтоож АТГ-т шилжүүлсэн”гэлээ.
Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа хэргийн нэг нь Д.Загдсүрэнд холбогдох хэрэг.МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд саатуулан шалгаж эхэлсэн билээ.
Түүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан юм. Тэгвэл Д.Загдсүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэж АТГ-аас мэдээлж байсан. Тиймээс ч энэ сарын 23-ны өдөр Нийслэлийн прокуророос түүний хэргийг шүүхэд шижлүүлжээ.
Хэргийн талаар Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батболд хэлэхдээ“Энэ хэрэг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгээс гадна тус хороонд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Наранцэцэг гэгчийг шалгаж байгаа. Эдгээр хүмүүст холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн.
Өмнө нь энэ хэрэг дээр Прокуророос яллах дүгнэлт үйлдээл шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс зарим асуудлыг тодруулахаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байсан. Нэмэлт мөрдөн байцаалтанд заасан шүүхийн тогтоолыг хийж гүйцэтгээд дахин ийн шүүхэд шилжүүллээ” гэв.
Харин ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсангэх хэргийг Авлигатай тэмцэх газраас тусгаарлан шалгаж буй. Тэгвэл эл хэргийг АТГ-аас нийслэлийн прокурорын газрын хяналтад татаж хянахаар болсон ч өчигдөр анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар албаны хүнээстодруулахад “Энэ хэрэг Улсын дээд шүүхээр харьяалалын тогтоолгочихсон байгаа.
Одоогоор шүүгдэгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудал байгаа учир бид хэргээ шүүхэд шилжүүлж чадахгүй байна. Ер нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь шүүхэд өөрөө очвол бид энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа” гэв.
Үүний дараа Төрийн банкны экс удирдлагуудтай холбоотой хэргийн талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100 мянгантөгрөг, Г.Санжаад 40 мянгантөгрөг өгч, иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд саад хийсэн аж.
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүний албаны мөнгө хувьдаа завшсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байсан. Тэгвэл Улсын мөрдөн байцаах газраас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг Нийслэлийн Прокурорт ирүүлжээ.
Улмаар прокуророос хүсэлтийг хянаж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн УМБГ-т шалгагдаж байгаа талаар энэ үеэр мэдээлсэн юм. Гэхдээ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас шалгагдаж байгаа талаар гишүүдийн нэрийг зарлах боломжгүй гэлээ.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 14 хэрэг шалгагдаж байгаа гэв
Албан тушаалтнуудын хэргээс гадна сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа хэд хэдэн гэмт хэрэг бий. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын “Үдлэг” багийн нутаг дэвсгэрт гурван настай охиныхоо амийг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ.
Тэгвэл хүүхдээ хөнөөсөнН.Жинжидгаравт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай энэ сарын 16-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэнийг Прокурор хянаж байгаа талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд хэллээ.
Түүнчлэн Налайх дүүрэгт найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаяр гэгчид холбогдох тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг Прокурорт шилжүүлсэн байна.Тиймээс эл хэргийг прокурор хянаж байгаа аж. Мөн сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодистой холбогдох хэрэг нэмэгдэж байгааг энэ үеэр дуулгалаа.
Сүүлийн хоёр сарын дотор энэ төрлийн таван хэргийг шийдвэрлэсэн нь үүний илрэл юм. Үүнээс гадна одоогийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 14 хэрэг шалгагдаж байгаа гэлээ. ХаринНҮБ-ын1971 оны “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын I, II жагсаалтад багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, бусдад давтан үйлдлээр зарж борлуулсан, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа н.Золбадрал нарын 12 хүнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Х.Өнөржаргал

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ