Хятадаас Хонгконг хүртэл газар доогуурхи хонгил илрүүлжээ

Хятадаас Хонгконг хүртэл газар доогуур холбосон маш урт хонгил илрүүлсэн тухай хятадын албаныхан мэдээлж байна. Тус хонгил ашиглагдаад удаагүй байх хэмээн дүгнэж байгаа бөгөөд гэрэлтүүлэг болон шал хана ньнэлээд сайн хийгдсэн байна гэнэ.

Эх газрын хятад болох Хонгконгийн хилийн залгаа байсан энэхүү хонгилын урт нь ойролцоогоор 40 метр орчим үргэлжилдэг ажээ. Албаныхан шалгалт хийж тус хонгилоор гарутас болон цахилгаан барааг татваргүйгээр хил нэвтрүүлдэг хэмээн үзэж байна.

Газар доор ийм нууц хонгил зам байдгийг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн байна. Тосгоны оршин суугчид газар доор өрөмдлөг хийх чимээ яршигтай байна хэмээн гомдол мэдүүлж эхэлснээс энэ хэрэг илрэх үндэс нь тавигдсан байна.

Мэргэжлийн байгууллагын хүмүүс тус хонгилыг шалгаж үзээд ойролцоогоор 500 мянган ам.долларын өртөгтэйгөөр хийгдсэн хэмээн дүгнэсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ