Авилгын хэрэгт холбогдсон гурван сайд ажлаасаа чөлөөлөгдлөө

Турк улсад арванхоёрдугаар сарын 17-ноос “Их авлига” хэмээх хээл хахуулийн эсрэг нэлээд доривтой кампанит ажил эхэлсэн. Энэ ажлын үр дүн эхнээсээ гарч хээл хахууль авсан хэргээр олон тооны албан хаагчид саатуулагдан шалгагдаж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд өчигдөр тус улсын гурван ч томоохон албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгджээ. Тэдгээр нь Туркийн Байгаль орчин, барилга хот төлөвлөлтийн сайд Эрдоган Байрактар, Эдийн засгийн сайд Зафер Чаглаян, Дотоод хэргийн сайд Муаммер Гюлер нар байсан бөгөөд бүгд ажлаасаа огцорсон тухай Ройтерс мэдээллээ.
Авлигын дуулиантай хэрэгт дээрх сайдуудын хүүхдүүд бас холбогдож саатуулагдан байцаагдаж байгаа гэнэ. Эрдоган Байрактар ажлаа хүлээлгэн өгч байхдаа тус улсын ерөнхий сайд Режеп Таип Эрдоганыг бас ажлаасаа огцрохыг уриалсан байна. Ажлаасаа чөлөөлөгдсөн сайд нар орон даяар өрнөж байгаа авилгын эсрэг энэ ажлын тухайд ам муутай байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ