"СҮҮ" ХХК-ийн бидний идэх дуртай үзэмтэй аарцнаас юу гараад ирэв дээ

Монголын хөгжлийн томоохон гарцуудын нэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих явдал гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Гэтэл үндэсний үйлдвэрүүд нь иргэддээ наад захын стандартыг хангасан, эрүүл ахуйн талаасаа аюулгүй бүтээгдэхүүнүүдийгхүргэж чадаж байгаа юу?

Өчигдөр гэхэд л монголын уламжлалт цагаан идээний бүтээгдэхүүнүүдийг орчин үеийн техник технологитой хослуулан олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг СҮҮ ХХК-ийн"Үзэмтэй аарц”-наас ундааны савны таглаа гарч ирлээ. Үйлдвэрийн шугам найрлаганд энэ мэтийн биет хог орж хэрэглэчдийн гарт ирсэн нь зөвхөн энэ биш юм. Хиам, талх, тараг мөн лацтай архин дотор үхсэн ялаа байсан тохиолдлууд сүүлийн үед үйлдвэрлэлийн салбарынхныг сандраагаад байгаа. Энэ нь энгийн хэдхэн шалтгаантай. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шугам болон үйлдвэрлэлийн орчин, техник технологийн бохирдол шаардлага хангагдаагүй эсвэл түүхий эд найрлагын явцад ажилчид алдаа гаргадаг байх.

Үндэсний үйлдвэрлэл, үндэсний уламжлалт хүнсний бүтээгдэхүүн гэж сурталчилгаагаа хийдэг "Сүү" ХХК маань цаашдаа бүтээгдэхүүнийхээ эрүүл ахуйн шаардлагыгөндөрсгөж, үйлдвэрлэлийн орчноо стандартад нийцүүлэхгүй бол хэрэглэгч олонд хамгийн дуртай зүйлээ идэж уухын тулд дотор нь юу байгаа бол гэсэн айдсыг даван туулах зориг хэрэгтэй болох нээ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ