Мишель Обама нөхрөөсөө салахаар зэхэж байна

Алдартан, олны танил гэр бүлүүдээс хамгийн үлгэр дуурайлалтай гэр бүл хэмээн яригддаг АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлд таагүй харилцаа үүссэн талаар Dailymail.co.uk сайтад нийтэлжээ. Тэднийг бүр тусдаа унтаж, хоорондоо нэлээд таагүй харилцаж байгаа талаар ч хэвлэлүүдээр бичиж эхэлсэн байна.

Барак Обама гэр бүлийн харьцааныхаа талаар нээлттэй мэдээлэл өгөөгүй ч тэд зөвхөн охидынхоо төлөө мөн өндөр дээд нэр хүндээ хамгаалахын тулд гэр бүлээ цуцлуулалгүй байгаа гэж тус сайтад бичсэн байна. АНУ-ын тэргүүн хатагтай гэр бүл цуцлуулах асуудал дээр Обамагаас илүү шийдмэг байр суурьтай байгаа гэнэ. Тэрээр нөхрөөсөө салах бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлд өмнө нь таагүй харилцаа үүсэж байсан ч ийм ноцтой хэмжээнд хүрч байгаагүй. Харин энэ удаагийн үйлдэл нь Нельсон Манделагийн оршуулгын ажиллагаан дээр Барак Обама Данийн ерөнхий сайд Хелле Торнинг-Шмидтэй айлгүйтэж, олны анхаарлыг татсанаас тэдний хоорондын харилцаа улам бүр таагүй болсон гэнэ.

Тэд гэрлээд 21 жил болж байгаа бөгөөд Малиа, Саша хэмээх хоёр охинтой. Хэдийгээр асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа АНУ-ын ард түмэн тэдний салалтад тааай хандахгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ