Мао Зедуны 120 насны ойг тэмдэглэв

Хятадын их удирдагч агсан Мао Зедун мэндэлсэний 120 жилийн ойг БНХАУ-ын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өчигдөр Мао Зедуны төрөл төрөгсөд, ойр дотныхон бунханд нь очиж, уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлжээ.

Ойн баярыг тохиолдуулан Хятадын Коммунист нам баярын хурал хийж Ши Жинпин үг хэлэв. Түүнчлэн Маогийн төрсөн нутагт ёслолын ажиллагаа нэлээд нижгэр болж байна. БНХАУ-ын Засгийн газар ойн баярын үйл ажиллагаанд хоёр тэрбум юань зарцуулжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ