Зорчигч тээврийн галт тэрэг шатжээ

Энэтхэг улсад зорчигч тээврийн галт тэрэг шатаж 26 хүн амь насаа алдсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдгээр хүмүүсийн дотор нэлээд олон тооны хүүхэд эмэгтэйчүүд байсан ажээ. Осол орон нутгийн цагаар шөнийн 03:30 цагийн орчимд гарсан байна.
Осолдсон галт тэрэг Нандэд Прадеш хотоос зүүн зүгийн Андра Прадеш хотруу явж байсан гэнэ. Нас барагсдын олонхи нь утаанд угаартаж амь насаа алдсан байна. Галт тэргэнд 60 гаруй хүн зорчиж явсан ба хүмүүс ийнхүү олноороо амиа алдсан шалтгаан нь унтаж байхад нь гал гарсантай холбон тайлбарлаж байгаа юм.
Галт тэрэг шатахболсон нарийн шалтгааныг тодорхойлоогүй байгаа ч тунель дотор үзэгдэлт хангалтгүй үед осол гарсан байна. Зарим хүмүүс амьд гарахын тулд галт тэрэгний цонхыг хагалж үсэрч нэлээд хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ