МУГЖ Х.Болормаа нөхрөө эрэн сурвалжлав

Ард олноо “Намрын өнгө” зэрэг аав, ээжийн тухай дуугаараа алдаршсан дуучин Х.Болормаа ханийн жаргал эдэлж яваа нэгэн хэмээн урлагийн хүмүүс ам сайтай байдаг. Түүний хань Багшийн сургуулийн нэг ангийн ах нь байж, заяа тавилангаа урлагийн замтай хамтад нь холбож өгсөнөөр бие биенийхээ орон зайг нөхөж яваа ажээ. Дуучны гэр бүлийн хүнийг Б.Бат-Эрдэнэ гэхээсээ илүүтэйгээр Аранза гэдгээр нь олон түмэн андахгүй юм. Тэрбээр эхнэрийнхээ дуунуудыг зохиож, хөгжмийн найруулга, хоолойны бичлэг гээд бүх л зүйлийг нь хувийнхаа студид хийчихдэг учраас аргагүй л бие биенийхээ орон зайг нөхөөд дуу хөгжмөөр од болон амьдарч яваа гэр бүлийн бизнестэй хүмүүс ч гэж ярих нь бий.

Харин дуучин бүсгүй хааяахан эр нөхрөө “Гэнэт алга болдог хобби”-тойд ихээхэн санаа зовдог аж. Учир юун гэвээс, үе үехэн буюу саяхны анхны цаснаар Аранза ан гөрөө харахаар явахдаа нөхөдтэйгээ уулзан гэнэт сэтгэл хөдлөн замд гарахдаа хайрт ханьдаа хэл дуулгахаа мартсанаас болж Гавьяат жүжигчин Х.Болормаа Улаанбаатараар нэг эрэл сурал болж, сургийг нь хөгжмийн зохиолч Д.Найданжаваас гаргаж аваад нэг их тайвширсан сурагтай. Эрчүүд ээ гэж...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ