Хөтлөгч П.Анужин алтан гадас одонгоор шагнагдлаа

Сүүлийн үед телевиз үзэгч­дийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа нэвтрүүлэг "Мон­гол тулгат­ны 100 эрхэм" болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

Уг нэвтрүүлгийг хүмүүсийн мэдэх "Херо" продакшн бэлтгэж, ар­дын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Харин түүнтэй хамт нэвтрүүлгийг хөтөлдөг бүсгүйг хүмүүс тэр бүр мэдэх­гүй бас тэр хэрээрээ мэдэхийг хүсэх болсон нь анзаарагддаг. Хэвлэл мэдээл­лийн зарим хэрэг­сэл, сайтуу­даар ч түүнтэй холбоотой мэдээлэл мэр сэр гарах болоод байгаа.

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвт­рүүл­гийн хөтлөгч, продюсер П.Анужинг Японд өндөр боловсрол эзэмшсэн, зөв хооллолтын багш гэдгээр нь мэднэ. Тэгвэл П. Анужин өчигдөр төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ