Цэнхэр гаригийн эргэн тойронд

Энэ оны сүүлчийн буюу 52 дахь долоо хоногт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна. Он цаг улиран нэгэн жилийн сүүлийн долоо хоногт олны анхаарлыг татах үйл явдлуудаар баялаг долоо хоног байлаа.
Долоо хоногийн эхэнд зул сарын баяр тохиож Ромын тэргүүн хамба анх удаа зул сарын баярыг ажиллагааг удирдсан юм. Түүнчлэн энэ жилийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байсан улс бол Хойд Солонгос улс байсан юм. Жилийн турш Өмнөд Солонгостой дайн зарлаж, өөрийн улсынхаа өндөр дээд албан тушаалтнуудыг суудлаас нь буулгахын зэрэгцээ цаазаар авах олон тушаал өгч байсан юм. Энэ удаад ч мөн оны өмнөхөн дайны бэлэн байдал зарлав.
Папын анхны Зул сар
Ватикан ба Вифлеемд Христийн төрсний Зул сарын өдрийг тэмдэглэв. Ромын хамба Франциск үд дундын мөргөл, уншлагыг Гэгээн Петрийн сүмд хийлээ. Ватикан ба Вифлеем хотод Зул сарын албан ёсны баяр тэмдэглэн өнгөрүүллээ. Арванхоёрдугаар сарын 25-ны үд дунд Ромын хамба Франциск Гэгээн Петрийн сүмийн тагтнаас сүсэгтэн олонд хандсан “Хотуудад ба даян дэлхийд” гэсэн уламжлалт илгээлтээ уншсан билээ.
Тэргүүн хамба ламтан Зул сарын гол мөргөлийг католикуудын гол дацанд хийлээ. Ромын хамба ойрынхноо хайрлаж айх зовох зүйлгүйгээр сүсэглэхийг хүмүүст уриалав. Библийн судараар Исус Христийн төрсөн Вифлеемд хэдэн мянган христийн сүсэгтнүүд Зул сарын баяраа тэмлэглэсэн. Баярын жагсаалыг Иерусалим хотын хамба Фуад Туаль толгойлов. Тэрээр таван тив дэх өнөөгийн үйлдлийн хохирогчдыг дурсан сануулав.
Хойд Солонгос дахин дайны бэлэн байдалд шилжив
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун армиа дээд зэргийн байлдааны бэлэн байдалд орохыг өнгөрсөн лхагва гаригт тушаасан юм. Нампхо хот дахь Ардын армийн 526 дугаар ангид очихдоо тэрээр “Дайн сануулгагүйгээр эхлэх учраас” аль болох хурдан хугацаанд байлдааны бэлэн байдалд орох ёстой гэж ярьжээ.
Түүний эцэг Ким Чен Ир Солонгосын ардын армийн командлагчаар томилогдсон өдрийн ойгоор Ким Чен Ун уг цэргийн ангид очсон байна. Эдгээр айлчлалуудад армийн улс төрийн товчооны дарга Чхве Рен Хэ дагалдан явсан бөгөөд түүнийг Чан Сон Текийн ажлыг залгамжлах тус улсын хоёр дахь нөлөө бүхий хүнээр нэрлэв.
Дайныг гэнэтхэн эхлүүлэх нь Хойд Солонгосын удирдлагын хувьд сүүлийн үед яригдах гол асуудал болоод байна. Арванхоёрдугаар сарын 20-нд анх энэ талаар Хойд Солонгос факсаар өмнөдөд сануулжээ.
Авилгын хэрэгт холбогдсон сайд наражлаасаа чөлөөлөгдөв
Турк улсад арванхоёрдугаар сарын 17-ноос “Их авлига” хэмээх хээл хахуулийн эсрэг нэлээд доривтой кампанит ажил эхэлсэн. Энэ ажлын үр дүн эхнээсээ гарч хээл хахууль авсан хэргээр олон тооны албан хаагчид саатуулагдан шалгагдаж байгаа юм. Тэгвэл пүрэв гаригт тус улсын гурван ч томоохон албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгджээ.
Тэдгээр нь Туркийн Байгаль орчин, барилга хот төлөвлөлтийн сайд Эрдоган Байрактар, Эдийн засгийн сайд Зафер Чаглаян, Дотоод хэргийн сайд Муаммер Гюлер нар байсан бөгөөд бүгд ажлаасаа огцорсон тухай Ройтерс мэдээллээ. Авлигын дуулиантай хэрэгт дээрх сайдуудын хүүхдүүд бас холбогдож саатуулагдан байцаагдаж байгаа гэнэ.
Эрдоган Байрактар ажлаа хүлээлгэн өгч байхдаа тус улсын ерөнхий сайд Режеп Таип Эрдоганыг бас ажлаасаа огцрохыг уриалсан байна. Ажлаасаа чөлөөлөгдсөн сайд нар орон даяар өрнөж байгаа авилгын эсрэг энэ ажлын тухайд ам муутай байна.
АК 47-ын зохион бүтээгч таалал төгслөө
АК47 Калашников бууг зохион бүтээсэн Михаил Калашников таалал төгслөө. Тэрээр олон жилийн турш амьдарсан Изхевскт амьдралынхаа сүүлчийн мөчийг өнгөрүүлжээ.
Түүний зохиосон буу дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй, алдартай буу юм. Энэхүү буу нь гар аргаар бүтээгдэж байсан бөгөөд хэрэглэхэд хамгийн хялбар буу хэмээн дайчдад үнэлэгдэж байсан.
Михаил Калашников АК47 буугаараа багахан мөнгө хөрөнгө үүсгэж, түүнийгээ ашиглан буугаа улам шинэчилж боловсронгуй болгож чадаж байлаа. Тэрээр 1919 онд Сибирьт төрсөн бөгөөд 18 хүүхэдтэй өнөр айлын хүүхэд байсан билээ. 1938 онд Оросын улаан армид алба хааж байсан бөгөөд тэрүедээ АК47 бууны анхны загварыг зохион бүтээж байсан. АК47 буу 1947 онд илүү хүчин чадалтай болж улсын хэмжээнд үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.
Михайл Калашников Оросын армид олон жил хүчин зүтгэж галт зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан. Харин 2008 оноос бие нь чилээрхэж урт хугацаанд эмчилгээ хийлгэж байсан юм.
Барак Обама гэр бүлээ цуцлуулах уу
Алдартан, олны танил гэр бүлүүдээс хамгийн үлгэр дуурайлалтай гэр бүл хэмээн яригддаг АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлд таагүй харилцаа үүссэн талаар Dailymail.co.uk сайтад нийтэлжээ. Тэднийг бүр тусдаа унтаж, хоорондоо нэлээд таагүй харилцаж байгаа талаар ч хэвлэлүүдээр бичиж эхэлсэн байна.
Барак Обама гэр бүлийн харьцааныхаа талаар нээлттэй мэдээлэл өгөөгүй ч тэд зөвхөн охидынхоо төлөө мөн өндөр дээд нэр хүндээ хамгаалахын тулд гэр бүлээ цуцлуулалгүй байгаа гэж тус сайтад бичсэн байна. АНУ-ын тэргүүн хатагтай гэр бүл цуцлуулах асуудал дээр Обамагаас илүү шийдмэг байр суурьтай байгаа гэнэ. Тэрээр нөхрөөсөө салах бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн байна.
Тэдний харилцаа Нельсон Манделагийн оршуулгын ажиллагаан дээр Барак Обама Данийн ерөнхий сайд Хелле Торнинг-Шмидтэй айлгүйтэж, олны анхаарлыг татсанаас улам бүр таагүй болсон гэнэ.
Тэд гэрлээд 21 жил болж байгаа бөгөөд Малиа, Саша хэмээх хоёр охинтой. Хэдийгээр асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа АНУ-ын ард түмэн тэдний салалтад тааай хандахгүй байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ