Орост амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 16 хүн амиа алдлаа

ОХУ-ын Волгаград хотын галт тэрэгний буудалд амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлж 16 хүн амь насаа алдсан байна. Тэдгээр амиа алдагсдын дунд цагдаагийн албан хаагч ч байсан аж. Амиа алдагсдаас гадна 34 хүн нэлээд хүндхэн шархадсан бөгөөд тэдний дунд есөн настай охины биеийн байдал тун хүндхэн байгаа хэмээналбаны эх сурвалж мэдээлж байна.

Амиа золиослогч этгээд эмэгтэй хүн байсан гэнэ. Түүний тэсэлсэн бөмбөг нь ойролцоогоор 10 кг орчим жинтэй шрапнель хэмээх бодис агуулсан тэсрэх бөмбөг байсан хэмээн мөрдөх багийнхан мэдээлж байна. Түүнчлэн хэд хэдэн гар гранат олсон байна.

Галт тэрэгний буудлын гадна талын хяналтын камерт үлдсэн бичлэгт галт тэрэгний буудалд их хэмжээний гал гарч, хар утаа цонх бүрээс савсаж байсан нь бичигдэн үлджээ. Энэ бүхэн орон нутгийн цагаар 12:45 цагт гарсан байна.

Энэхүү халдлагатай холбогдуулан тус улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар яаралтай арга хэмжээ авч, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй хэмээв.

Тус улсад ийнхүү хоёр дахь удаагаа ийм төрлийн халдлага боллоо. Одоохондоо энэ удаагийн халдлагыг хэн ямар зорилготой үйлдсэн нь хараахан тодорхой болоогүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ