Ким Чен Ун: Улс төрийн цэвэрлэгээ хийсэн

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр баярын мэндчилгээ хүргэхдээ өнгөрсөн онд өөрийн хүргэн ах Чан Сон Текийг цаазалсан ньулс төрд томоохон цэвэрлэгээ хийсэн хэрэг байлаа гэдгийг онцлон хэлсэн юм. Шийдвэр гаргахад тун хэцүү байсан ч гэсэнулс орны эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө, улс төрийн ариун байдлыг сахихад ийм шйидэвэр гаргах нь хамгийн зөв алхам байсан хэмээн хэлсэн юм.
Чан Сон Текийг төрийн эргэлт хийхийг оролдсон, авилга хээл хахууль авсан гэх хэргээр өнгөрсөн сард цаазаар авсан юм. Үүнээс өмнө 67 настай Чан Сон Тхэк Хойд Солонгосын лидрийн хамаатан бөгөөд хамгийн ойрын хүн нь байсан юм.
Ким Чен Ун өнгөрсөн онд хэд хэдэн удаа цаазаар авах тушаал буулгасан бөгөөд эдгээр нь түүний хэлж буйгаар улс төрийн цэвэрлэгээ төдий зүйлс байсан ажээ. Харин түүний энэ эрс харгис шийдвэрийг олон улс буруушаасан хандлагатай байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ