Палестины дипломат амь насаа алджээ

Чехийн нийслэл Прага хотод Палестины дипломатын гэрт дэлбэрэлт болж дипломат амь үрэгдсэн талаар ВВС мэдээлж байна. Тэрээр дэлбэрэлтэд өртсөн даруйдаа Прагийн цэргийн эмнэлэгт хүргэгдсэнч удалгүй амьсгал хураажээ. Харин түүний эхнэр ньнэлээд хүндхэн шархадсан байна.
Палестинын дипломат Жамал аль Жамал нь 57 настай байсан юм. Дипломатын зочны өрөөнд болсон энэхүү дэлбэрэлт нь санаатай үйлдэл байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ч цагдаа нартодорхойлж байгаа ч чухам хэн гэж этгээд ямар санаатай үйлдсэн нь тодорхойгүй байна. Маш нарийн тооцооллоор энэ дэлбэрэлтийг хийсэн нь тодорхой байгаа юм.
Мөрдлөгийн багийнхан дэлбэрэлтээс нотлох баримт олсон бөгөөд түүнд шинжилгээ хийж байгаа гэнэ. Тус хоёр орны харилцаа энгийн төвшинд байдаг. Ноён Жамал аль Жамал өнгөрсөн аравдугаар сараас хойш Прага хотод ирж ажиллаж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ