Машины хучлага ашигласан нохойн ухаан, төрийн модон хэл, сумо секс болсон нь

/Хошин дуран/
Шив шинээр олноор тодорсон шилдгийн өргөмжлөлд дарагдаж, монгол, гадаад өвлийн өвгөнөөс бэлэг авч, зурагтаар цээжилсэн хэдэн киногоо үзэж, нийслэл салат идэж сайхан баярлав уу? Шинэ оны анхны өглөөний нар харж, шинэ оны анхны өглөөний утаа үнэртэж, шинэ оны анхны өглөөний сигнал дуугарахыг сонсон, энерги гэж паар хэрэггүй болтол цуглуулсан биз хэмээн шинэ оны ажлын анхны өглөөний хошин дуранг хүргэж байна.
Нохойн ухаан

Их хотод аж төрдөг ноход хүнээс илүү иргэншсэн, амьдрах ухаантай золигнууд. Хүн дүрэм зөрчин зам гарч байхад, хотын ноход гарцан дээр ногоон гэрэл хүлээн, соёлтой иргэнийг дагасан шигээ явна. Байрны харуул жижүүр, хоол өгдөг хүүхэд, хөгшидтэй найзалж чадна. Энэ нохой хажуу байрны ноходтой шөнөжин наргиад, үүрийн таван жингээр хучлаган дээр гарч нойр авсан байна. Хэн хэндээ амар. Нохойд ч хучлага дулаахан, машины эзэн ч үнэгүй манаачтай л гэсэн үг.
Төрийн модон хэл

Дөрвөн үсэг хэмнэх, эгшиг гээхээ болих эсэх маргаан мэтгэлцээн өрнөх үеэр төрийн хэл түмнийхээс тусдаа гэсэн үг сонсогдож байв. Түүний баталгаа мэт УБЕГ-ын Тамгын газрын даргын хаалган дээрх хаягийг үсэг гээлгүй хэвлэжээ. Зөв бичих гээд буруудав уу, угаасаа бурууж бичдэг ч зарим эрдэмтдийн саналаар бол зөвдөж орхив уу?
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ