Нэг жилийн зайтай төрсөн ихрүүд

АНУ-ын Вашингтон хотын төв эмнэлэгт яг он солигдох мөчид мэндэлсэн ихрүүдийн нэг оны өмнө нөгөө нь оны дараа мэндэлсэн сонирхолтой явдал тохиолджээ. Ихрүүд нэгхэн минутын зайтай төрсөн ч дэлхийд анх удаагаа хоёр өөр онд төрсөн ихрүүд болсон байна.

Ихрүүд хүү, охин хоёр бөгөөд эхнийх нь 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:58 цагт төрсөн бол нөгөө ихэр нь 2014 оны нэгдүгээр сарын нэгний 00:01 цагт мэндэлсэн байна.

Ихрүүдийн аав нь “Гайхалтай үйл явдал миний гэр бүлд тохиолдож байгаад баяртай байна, би хамгийн азтай хүн” гэв.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ