В.Путин хохирогчидтой уулзлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Волгоград хотод очиж, нөхцөл байдалтай танилаж, хохирогчдын ар гэрийнхэтэй уулзлаа. Тэрбээр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн алан хядах ажиллагаа болсон газарт цэцэг өргөж, эмнэлэгт байгаа хохирогчдыг эргэсэн юм.

Ерөнхийлөгч Владимир Путин хохирогчидтой уулзахдаа алан хядагчдыг түргэн шуурхай олж, устгах болно гэж хэлсэн байна. Эмгэнэлтт энэ явдалтай холбогдуулан Волгоград хотод таван өдрийн гашуудал зарлан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баярын өдөр гэлгүй цэнгээнт нэвтрүүлгүүдээ цуцалсан билээ.

Оны өмнөхөн Волгоград хотын галт тэрэгний буудалд нэг хоногийн дотор хоёр ч удаа дэлбэрэлт болж, 30 гаруй хүн амиа алдаж 70 гаруй хүн гэмтэж шархадсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ