“Москвагаас ярьж байна” баяртай

Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралын улмаас “Оросын дуу хоолой” радио зарим хэлний нэвтрүүлэг, сайтаа хаажээ.

Тухайлбал монгол хэлээр явуулдаг “Москвагаас ярьж байна” нэвтрүүлэг хаагджээ. Энэ тухайгаа хамгийн сүүлийн нэвтрүүлэг болох арванхоёрдугаар сарын 31-нд цацсан дугаараараа хэлсэн байна.

Энэхүү нэвтрүүлэг 1946 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж ссонсогчдод хүрч эхэлсэн бөгөөд монгол сонсогчидтой 68 жилийн турш холбогдож байжээ. Тус нэвтрүүлгийн уран бүтээлчид “Москвагаас ярьж байна” нэвтрүүлэг хоёр орны ард түмний найрамдалт харилцааны гүүр байсан юм. Гэхдээ үүрд баяртай гэж хэлэхгүй. Бид дахин холбогдох цаг ирнэ” хэмээсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ