Михайл Шумахерыг цаашид яахыг таамаглах аргагүй гэжээ

“Формула-1” уралдааны долоон удаагийн аварга, домогт тамирчин Михайл Шумахер шинэ оны өмнө осолдож, хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал тааруу, комд байгаа аж. Тэрээр цанаар гулгаж байгаад жолоогоо алдаж, шидэгдэж, цасанд дарагдсан хад мөргөсөн юм байна.

Эмнэлгийн дарга профессор Жан Франсуа Пэн хэлэхдээ түүний биеийн 40-45 хувь шархадсан, аврахын тулд эрчимт эмчилгээ хийж байгаа бөгөөд хагалгаа хийж, тархины гэмтлийг эдгээх боловч ирээдүйд ямар үр дүнтэй байх, цаашид гаж нөлөө үүсэх эсэхийг таамаглаж чадахгүй байгаа гэжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ