Г.Сүндэрээ хөл хүнд биш гэнэ

“Sweetymotion” хамтлагийн хамгийн царайлаг нь гэлцдэг Г.Сүндэрмааг хөл хүнд болсон гэх мэдээлэл сүүлийн үед цахим сайтын хэрэгслээр цацагдаж эхлэв. Тус хамтлагийнхнаас хувийн амьдралаа зохиосон нь Сарнай бөгөөд Ганболор, Сүндэрээ хоёрын хувьд одоохондоо ганц бие яваа билээ. Сүндэрээгийн хувьд бүтэлгүй хайр дурлалтай учирч байснаа нуудаггүй. Харин эх орондоо ирээд удаагүй байхдаа үерхэж дотноссон хүн гэвэл “Монгол шуудан” компанийн дэд захирал Л.Нямбаяр гэх эхнэр, хүүхэдтэй залуу гэлцдэг.
Түүнчлэн амьдралтай хүний хүүхэд тээж байна гэх мэдээллийг дуучин бүсгүй няцааж “Би хөл хүнд биш ээ. Шинэ жилийн баяр, арга хэмжээнүүдэд хамтлагаараа оролцоод ая дуугаа өргөөд л явж байна. Миний өмссөн хувцас маань бүсэлхийгээрээ жаахан бүдүүн харагдуулаад байх шигээ. Хөл хүнд эсэхийг цаг хугацаа харуулна даа” хэмээн тайлбар хийжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ