АНУ-д хүчтэй цасан шуурга шуурч байна

Энэ жил Европ тивийн орнуудад урьд өмнө орж байгаагүй их цас орно хэмээн мэдээлж байсан. Оноос өмнө ч барууны орнууд цасанд дарагдаж байсан бол өчигдрөөс эхлэн АНУ-ын баруун болон төв хэсгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч эхэллээ.

Хүчтэй цасан шуурганы улмаас тус улсад 2000 орчим нислэг цуцлагдсан байна. Америкийн цаг уурын агентлагийн мэдээлж буйгаар өчигдөр цасан шуурганы бүс нутгуудад 35 см хүртэл цас хунгарласан байна.Цасан шуурганы үеэр салхины хурд секундэд 20 метр хүрч шуурч байна.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж авто замууд мөстөж, халтиргаа гулгаа ихэссэнээс осол аваар гарах магадлал ихсэж байгаа тухай албаныхан мэдээлж байна. Түүнчлэн гэрээсээ гаралгүй шуурга намдахыг хүлээхийг иргэдэд сануулж байгаа бөгөөд шуурга удаан хугацаанд үргэлжлэх юм бол сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээг нэг хэсэгтээ зогсооход хүрнэ гэжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ