Ерөнхий сайд суудлаасаа буух тухайгаа мэдэгдлээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх ирэх зуны сонгуулийн үр дүн ямар байхаас хамаарч ерөнхий сайдын суудалдаа үлдэх эсэхээ шийдэх тухайгаа албан ёсоор хэллээ. Хэрэв түүний тэргүүлдэг Конгресс нам ялалт байгуулвал суудлаасаа бууж, тэтгэвэртээ гарах юм байна.
Манмохан Сингх нь 10 жилийн хугацаанд Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд одоо суудлаа шинэ хүнд тавьж өгөх бодолтой байгаа аж. Өдгөө 81 настай Манмохан Сингх нь Энэтхэгийн Ерөнхий сайдаар олон жил ажиллаж байгаа хэдий ч Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл багатай байдаг хэмээн нэлээд ширүүхэн шүүмжлүүлдэг.
Харин түүний суудлыг хэн залгамжлах хүний нэрийг хараахан дэвшүүлж амжаагүй байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ