Гуантанамод хоригдож буй уйгаруудыг суллахыг хятадууд эсэргүүцлээ

Кубын Гуантанамо дахь шоронгоос гурван уйгарыг суллаж, Словенийн талд шилжүүлэх шийдвэрийг АНУ-ын тал гаргасан. Гэвч Хятадын тал энэ шийдвэрийг эсэргүүцжээ.
Тэднийг аюултай алан хядагчид бөгөөд салан тусгаарлах хөдөлгөөний гишүүд гэдгийг БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас АНУ-д явуулсан нот бичигт анхааруулсан байна.
Тэдгээр гурван уйгар иргэнийг Афганистанд 2001 онд баривчилсан бөгөөд талибуудын лагерт бэлтгэл базааж байсан хэмээн сэжиглэсэн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ