Ким Чен Уны хэлсэн үгийг сайтар шалгана гэв

Хойд Солонгос улсын удирдагч Ким Чен Ун шинэ оны анхны өдөр өглөөний 09.00 цагт бүх нийтэд хандсан үгийг Чусонг телевизээр хэлжээ. Тэрээр өнгөрсөн оны шинэ жилээр үг бичсэн цаасаа доошоо харж уншсаар байгаад дээшээ нэг ч харалгүй үгээ дуусгаж байсан бол энэ удаа дээшээ харан үгээ уншиж, өөртөө ихэд итгэл төгөлдөр байгаа байдлыг харуулсан ажээ. Түүний хэлсэн үгэнд энэ жил хоёр Солонгосын бүх талын харилцааг улам сайжруулан ажиллах болно гэсэн нэг өгүүлбэр багтсан нь Өмнөд Солонгосчуудын хувьдүнэхээр сонирхолтой явдал болжээ. Хойд Солонгос улсын удирдагч Ким Чен Уны хэлсэн энэ үг итгэл төрүүлэхгүй байгаа бөгөөд энэ үгээр илэрхийлж буй утга санааг бид судалж үзэж байна гэсэн хариуг Солонгос улсын талаас мэдэгдээд байгаа юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ