170 кг жин хасч гэрийнхнээ баярлуулжээ

Лукас хэмээх залуу гэрийнхэндээ зул сараар бэлэг барихын тулд нэг жил хагасын турш гэрээсээ явж маш их хөдөлмөрлөж 170 кг жин хассан байна. Тэрээр гэрийнхэндээ ажлаар өөр хот руу явах боллоо хэмээн өдөр шөнөгүй дасгал сургуулилт хийж, зөв хооллолтоор хооллож өдөрт нэг кг орчим жин хасч байсан ажээ.

Зул сарын өдөр болоход Лукас гэртээ ирсэн бөгөөд түүний аав болон хойд эх ньтүүнийг танихгүй өнгөрөөх шахсан гэнэ.Хүүгээрээ бахархсан эцэг эх хоёр тун баяртай байгаа тухайгаа орон нутгийн телевизийн нэвтрүүлгээр орохдоо хэлсэн байна.

Лукас өдөр бүр эрчимтэй дасгал хийхээс гадна, идэж буй хоолныхоо 80 хувийг ногоо болон жимс болгосон байна. Түргэн хоол, элдэв хачруудаас татгалзаж зөвхөн амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байсан тухайгаа ярьжээ.

Энэ бүх хугацаанд түүний найзуудын дэмжлэг маш их урам зориг оруулж байсан ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ