​Б.Бат-Эрдэнэд Мөнгөн сарнай дутаж, МАХН-ыхан биесээ хөөж, Ерөнхийлөгч нууц авъяасаа нээсэн өдрүүд

МАН-аас Б.Бат-Эрдэнийг оны шилдэг улс төрчөөр нэрлэн, “Алтан сарнай” бэлэглэв. Дархан аварга бээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүрлэн, шөвгийн гуравт үлдсэн Н.Удвалыг илүүрхэн өвдөг шороодуулсан учир угтаа бол “Мөнгөн сарнай” авах байсан гэж улс төр судлаачид үзэж байна. Үндэсний бөхөөр бол үзүүрлэсэн хүнд арслан цол, спортоор мөнгөн медаль өгдөг атал Ерөнхийлөгчийн сонгуульд 2 дугаар байр, аман хүзүү гэж гэж байдаггүй, дэд Ерөнхийлөгчийн малгай, бүч шагнадаггүйг МАН-ынхан ийнхүү орлуулан хөхиүлсэн болно. Ерөнхийлөгчийн сонгуульд мөнгөн медаль авч ялагдсан гэхээсээ илүүтэйгээр манай дархан аварга нэр дэвшигчийн анкет бөглөх хоромд, эсвэл өрсөлдөгч бөхөө хав барьж зогсох зуураа орос, англи хэл сурч амжин, боловсрол хэзээ ч оройтдоггүйг биеэр үлгэрлэн харуулсан хүн юм. Арслан Д.Мөнх-Эрдэнэ, аварга О.Балжинням нарыг арван тав, зургаан жил удтал шуудагдан зогсох, барьц тавилцан амсхийх хоорондоо англи, орос хэлний 13 \давхардсан тоогоор\ үг цээжилж биеэс гадна оюунаа боловсруулж байлаа. Аваргыг англи хэл дармалаар мэддэг болсон нь гарцаагүй гэж МАН-ын Удирдах зөвлөл нотолж байна. Мөн тэрбээр бөгсөн биеийн хөдөлгөөн, цогио голчилсон Гангнам бүжгийг богино хугацаанд сурч ТВ-ийн дэлгэцнээ хатиран шогшиж олныг баясгагч чимгээ баталсан билээ. Цагийг эзэлсэн шилдэг сэхээтэн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Бадмаанямбуу аавтай Бат-Эрдэнэ манлай аварга нь барилдах зуураа, бусдыг шуудагдсаар түрж унагах завсраа эчнээ, оройгоор бакалавр, магистр, докторант, хурандаа, УИХ-ын гишүүн болж нэгэн биедээ нөр их авъяас билгийг цогцлоосон хүмүүн бөлгөө.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ