Ким Чен Ун авгыгаа 120 өлсгөлөн нохойд хаяж өгсөн үү

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн авга ах Чан Сун Текийг өндөр дээд албан тушаалаас нь буулгаж цаазаар авсан. Гэсэн ч түүнийг ямар аргаар цаазалсан нь тодорхой биш байсан бол "Dailymail.co.uk" сайтад түүнийг авгыгаа нүцгэлэн, амьдаар нь 120 өлсгөлөн нохойд идүүлж шийтгэсэн байж болзошгүй талаар нийтэлжээ.
Чан Сун Текийг өөрийнх нь таван туслахынх нь хамтаар төмөр торонд хорьж 120 өлсгөлөн анч нохойгоор идүүлсэн гэсэн байна. Үүнээс нарийн мэдээллийг дэлгээгүй бөгөөд аймшиг төрүүлсэн энэ шийтгэл үнэн бол түүнийг ч мөн шийтгэх хэрэгтэй хэмээн олон хүмүүс сэтгэгдэл бичсэн байна.
Ким Чен Уны тушаалаар өмнө нь цаазын ял сонссон хүмүүс ч гэсэн нэлээд тарчилж үхсэн талаар өмнө нь хэвлэлүүдээр нийтэлж байсан гэнэ. Ким цаазын ялыг улс төрийн гишүүдийн хамтаар шоу байдлаар үздэг тухай мөн бичжээ. Энэ бүх байдлаас нь түүнийг дарангуйлагч хэмээн нэрлэхэд хүрч байгаа юм.
Чан Сун Текийг эх орноосоо урвасан төдийгүй авилгын хэрэг орооцолдсон, хүүхэмсэг байдал гаргасан хэмээн ял шийтгэсэн билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ