Нэг хүнд ноогдохгүй мал, газар, баялаг

Нэг хүнд ноогдох үзүүлэлт мундаг болох тусам нэг хүндээ ноогдохгүй болж холддог байна. Нэг хүнд ноогдох мал 15 толгой, нийтдээ 45 сая болж өсөхийн хэрээр махны үнэ нэмэгддэг. Биедээ махгүй мал одоогоор нэг ч бүртгэгдээгүй, малаасаа мах нь ястай, цулаараа салангид тусдаа оршин байхгүй боловч үнэ нь өсөөд байна. Үхрийн цул мах кг нь 8000 төгрөг болж, баярын өдрүүдээр 250-иар нэмэгджээ. Цагаан сар дөхөж ууц нь хониноосоо үнэтэй болсон байна. Хоньгүй ууц гэхэд хэтэрлээ гэхээр ууцгүй хонь гэж байдаггүй юм байна. Бидний хэрэглээ, араншинд бас их юм байна. Дээхнэ үед зөвхөн хаад, ноёдын тавьдаг байсан ууцыг “Хэрэглэгч хаан” гэж бүгд авч ширээн дээрээ залах, хэр том ууцтайгаараа уралдах мэтээр үнийг нь өсгөж, өөрсдөө хохирч, амьтны амийг ч ихээр тасална. Бөгс, боов ширээн дээрээ өрж байгаад үнсэлцэж үнэрлэлцэн, хятад дотуур хувцас биесдээ бэлэглэцгээх зуур үнэ ханш нь талийж орхино.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ