“Эргэн дурсахуй”-н дуучид 45 ам.доллараар тоглов

Эргэн дурсахгүй байхын аргагүй, Монголын залуусын сэтгэл зүрхийг нэгэн цаг үед байлдан дагуулж байсан 1990-ээд оны “Орцны одод” нэгдэж, залуу насаа дурсан санасан тоглолт хийсэн нь амжилттай болсон билээ. Энэхүү “Эргэн дурсахуй” тоглолтод оролцсон зарим дуучид нийлж АНУ-д амьдран суугаа монголчууддаа зориулан ая дуугаа өргөхөөр дуучин Н.Гантулга, “Харш” хамтлагийн Баасандорж, “Болор” хамтлагийн Цэрэндаваа, “Шигтгээ” хамтлагийн Б.Цог нар нэг сар орчим хугацаатай яваад иржээ.
Тэд Америкийн том хотуудаар маш давчуу хөтөлбөрийн дагуу машинаар хөндлөн гулд явж, 10 гаруй хотод 80-350 гаруй монголчууддаа нэхэн санасан, хүсэн хүлээсэн эргэн дурсахаар сайхан тоглолтоо толилуулаад ирсэн аж. Тэдний энэхүү содон тоглолтын зар сурталчилгаа фэйсбүүкээр түвэггүй тарж, хүмүүсийн зүрх сэтгэлийг огшоож байсан бөгөөд тэндхийн монголчууд “Харанга хамтлаг ирэхэд л ийм их сүр дуулиан болж байсан юмсан. Ямар гоё тоглолт болов оо” хэмээн ам сайтай байжээ. “Эргэн дурсахуй” тоглолтын тасалбарын үнэ 45 ам.доллар байсан гэнэ шүү.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ