1986 оны хуанли “хаданд гарчээ”

Интернэтэд 1986 оны зурагт хуанлиг сонирхогчид ихээхэн эрэлт хэрэгцээг бий болгов. Тэр жилийн хуанли өнөө жилийн хуанлитай өдөр хоног, долоон хоногийн байрлалаараа яг таарч байгаа юм. Тиймээс олон хүн 1986 оны гэрт нь хадгалагдаж үлдсэн байж магадгүй хуанлиг олох гээд эрэл хайгуулд мордсон гэнэ. 1986 оны хуанли интернэтээр нэг нь 100 доллараар худалдаалагдаж байгаа аж. Хүмүүс тэрхүү хуанлигаар энэ жил амьдрахын тулд авч байгаа гэнэ.
Ганцхан өдрийн дотор интернэт худалдаачид ийм хэдэн зуун хуанлиг борлуулж дөнгөжээ. Италийн “Пирелли” компани 1986 онд бүтээсэн хуанлигаа ашиглахаар шийдсэн байна. Тэд тэр жилийн хуанлид оруулахаар авсан ч багтаагаагүй гэрэл зургуудаа нийтлэхээр шийдэв. Одоо тэдгээр гэрэл зургууд 2014 оны хуанлид нийтлэгджээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ