Найзгүй үлдэхгүйн тул хамартаа мэс засал хийлгэжээ

Рената хэмээх 15 настай охин саяхан гоо сайхны мэс засалд орж хамраа жижигсгэжээ. Учир нь түүний хамар хэтэрхий том байсан аж. Энэ байдлаасаа маш их ичдэг байсан учир сургуульд ч сурахаасаа цааргалж хоёр жил гэртээ байсан гэнэ.

Тэрээр үзэмж муутай том хамраасаа болж хүүхдүүдэд шоолуулдаг ажээ. Тиймээс найз нөхөдгүй болохоосоо өмнө хамартаа мэс засал хийлгэж гоо сайхандаа анхаарах хэрэгтэй хэмээн шийдсэн байна. Охины ээж ч бас түүний саналыг зөвшөөрч охинтойгоо хамт эмнэлэгт ханджээ.

Ренатагийн хагалгаа амжилттай болж одоо тэрээр сургуульд явахад бэлэн болсон гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ