“H1N1” вирусийн халдвараар таван хүн амиа алдав


Канадын Альберта мужид томуугийн "H1N1" вирусийн өсвөрийн халдвар дэгдсэнээс таван хүн нас барж, 1000 орчим хүн өвчилжээ. Альберта мужийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр өвчлөгсдийн ихэнхи нь залуус байгаа аж.эдгээр хүмүүсийн 200 гаруйг нь хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ. Түүнчлэн мужийн албаныхны зүгээс иргэдийг урьдчилсан сэргийлэх сайн дурын вакцинд хамруулж эхэлсэн байна. Өвчлөл энэ хэмжээгээр хурдацтай нэмэгдвэл эмнэлгүүд ачааллаа даахгүй болох аюул нүүрлээд байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ