Хятадын лалын сүмд 14 хүн амь үрэгдлээ

БНХАУ-д шашны мөргөлийн үеэр лалын нэгэн сүмд дэлбэрэлт болж 14 хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Дэлбэрэлт тус улсын баруун хойд нутгын Ниншиа аймагт болсон хэмээн Синьхуа агентлаг уламжилж байна.
Нас барсан хүмүүсээс гадна 10-аад хүн шархдаж гэмтсэн байна. Тэдгээр хүмүүсийн дөрвийнх нь бие нэлээд хүндхэн байдалтай байгаа гэнэ.
Хэрэг явдлыг нүдээр үзсэн гэрчүүдийн ярьж буйгаар үдийн хоолны үеэр энэ дэлбэрэлт болсон гэнэ. Хэргийн шалтгаан нарийн тодорхой болоогүй байгаа бөгөөд мөрдлөг явагдаж байгаа тухай эх сурвалж тэмдэглэсэн байна.
Ниншиа аймаг нь лалын шашинтан хүмүүс төвлрөн суудаг цөөхөн аймгуудын нэг юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ