Том том банш, тогоо дүүрэн банш

Дэлхийн олон оронд, тэр дундаа Азийн орнуудад баншны улирал эхэлж байна. Энэ нь сарны явдлаар цаг хугацааг тоолон шинэ жилийн баярыг тэмдэглэж буй хэрэг. Энэ үеэр аливаа улс орнуудад зочилсон хэн боловч тухайн үндэстний үндэсний хоолоор дайлуулах боломж юм.

Улс орон бүр өөр өөрийн онцлогтойгоор хоолоо хийдэг. Дэлхийд 200 гаруй улс орон бий гэхээр улс үндэстэн бүрээс өөр өөр, соёл, ёс заншил, уламжлал бүхий өөр өөр амтай хоол гарна. Зарим улсад чихэрлэг хоолыг илүүд үздэг байхад зарим улс халуун ногоо ихтэй, давсархаг хоолыг эрхэмлэх жишээтэй. Далайн орнууд хүнсэндээ ихэвчлэн далайн амьтан хэрэглэдэг бол, эх газрын зарим улс далайн хоолыг огтоос идэж ч чаддаггүй. Тэгвэл тэд бүгдээр өөр өөрийн онцлогт тохирсон байдлаар банш хийдэг нь сонирхолтой.

Индонез:

Энэ улсад очсон хүмүүс халуун ногоонд дуртай болохоос өөр аргагүй гэж хэлэхэд болно. Түүнчлэн өглөөний цайндаа давсгүй шарсан чихэрлэг амттай шарвин иддэг нь хууль мэт. Ихэнх орнуудад өглөөний цайнд нэгэн хэвийн байх өндөг, талхны оронд Индонезэд зөөлөн амттай, халуун шарвин идэх болох нь ээ.

Индонезчуудын үндэсний хоо чилигээр амталсан гүнжидийн тосонд шарж, чанасан далайн амьтдаар хийсэн хоолууд. Тэд баярын ширээгээ олон төрлийн хоол болон хачраар дүүргэдэг. Баярын ширээний бас нэгэнчухал хоол бол загасны махан банш. Үүнийг халуун ногооны соусанд хольж идэх нь тэдний хувьд хамгийн сайхан хоолны нэгд тооцогддог.

Энэтхэг:

Энэтхэг хоол бүрт дагалдаж ирдэг наан хэмээх гамбир тэдний хувьд хоол гэсэн бүх санааг агуулах үндсэн ойлголт ч гэж хэлэхэд болно. Тус улсад кари болон наан байхад хэн ч хэзээ ч өлсөхгүй. Зуухны таган дээр хайрч болгосон гамбир нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон талхтай яг адил. Маш нимгэн тэр гамбиртаа халуун ногоотой кари болон бусад зүйлсийг ороож иддэг.

Наанаас гадна “Холе Бхатур” хэмээх банш бас алдартай хоолнуудын нэг. Үүнийг хийхдээ шарж хийх бөгөөд голдуу тахианы махаар хийх нь элбэг. Тун онцгой амттай энэ хоол нь бас чамгүй үнэтэйд тооцогддог ажээ.

Франц:

Франц бол сайхан хоолоороо алдартай эх орон. Франц улсад очсон ямар ч улсын хүн хоолгүй хоцорно гэж бүү ай. Хэрэв та идье гэж хүсэх л юм бол бүх л төрлийн хоол бий. Гэхдээ нэг үндэстэнд зориулсан гэхээсээ илүү хүн бүрт зориулсан хоол.

Нугасыг бүх төрлөөр чанаж, шарж бэлтгэсэн. Шөл болон жигнэсэн хоолыг чихэрлэг болон халуун гээд таны таашаадаг амтаар хийсэн байгаа. Гэхдээ Франц хоол ямар ч төрөл байсан сонгодог хэв шинжээ алддаггүй.

Хоолны дараах амттанд шоколадтай кекс болон амтат цэлцэгнүүр зүй ёсоор ордог. Мэдээж хэрэг ярианы гол сэдэв болсон баншийг жигнэсэн, шарсан гээд идэхийг хүссэнхэлбэрээрээзахиалахад таныширээндээр бэлэн л байх болно.

Бангладеш:

Зүүн Өмнөд Азийн улсын нэг болох энэ улсад хамгийн алдартай бөгөөд хүндэтгэлтэй хоол нь илиш хэмээх загас. Энэ загасаар хийсэн хоолыг баяр ёслолын үеэр голдуу иддэг. Тослог ихтэй, амт чанар сайтай гэх энэ загас хамгийн үнэтэй.

Тэдний хувьд банш гэж хэлж болохуйц хоолыг энэ загасаар хийдэг. Далайн байцаанд ороож жигнэсэн илиш загас бол хамгийн дээд зэргийн хоол. Сайхан хоолны хачир нь мэдээж ногоо.

Их Британи:

Хоолны хувьд тийм ч сайнгүй ч жинхэнэ сонгодог утгаараа цайны эх орон. Ёс заншил нь Японыг гүйцэхгүй ч гэсэн сайхан амттай цитрон цайнуудыг Англид амталж болно. XII дугаар зуунаас эхлэн тус улсад цайны соёл үүсч өнөөг хүрсэн.

Өглөөний цай бол Англичуудын хувьд нэлээд ач холбогдолтой зүйл. Сайхан амттай цайны хажууд кремтэй нарийн боов байх нь зайлшгүй. Түүний зэрэгцээ амтат жимсний чанамал ширээн дээр заавал байх ёстой.

Дорнын соёлоос хол хөндий тус улсад баншны талаар мэдлэг бараг үгүйтэй адил.

Арабын Нэгдсэн Эмират:

Шварма гэх энэ төрлийн хоол тус улсын хувьд алтартай. Ил галын дөлд шарах мах нь ямар ч төрлийн мах байж болно. Ихэвчлэн хонины мах, тахиа зэргийг шорлож ил галд шардаг. Ингэхдээ амтлагч болон бусад зүйлсийг түрхдэг.

Энгийн өдөр тутамдаа иддэг хоол нь учир үүнийг хаанаас ч худалдан авч идэх боломжтой. Гудамжны бяцхан хоолны мухлагуудад хаана нь ч орсон сайхан амттай швармаг идэж болно. Үүнийг тэд махан пицца ч гэж нэрлэдэг.

Аргентин:

Аргентинчуудын амтархан иддэг энэ гурилан бүтээгдэхүүн нь тэдний хувьд уламжлалт хоол хүнс юм. Тэд хайрч хийсэн энэхүүбоовоор хайр дүүрэн гэр бүлийг илэрхийлдэг. Өдөр тутамд гэхээсээ илүүтэйгээр уламжлалт баяр ёслолын үеэр энэ дотроо шанзтай энэ боовыг хийдэг ажээ.

Харин доторх шанзыг үндэстэн бүрээс шалтгаалж янз бүрэээр хийдэг аж. Зарим газарт самартай шанз хийдэг бол зарим газарт жимсний чанамал байх жишээтэй.

Хятад:

Хятад улс бол мэдээж хэрэг баншны эх орон. Хүндэтгэлийн ширээнээс эхлээд өдөр тутамдаа банш иддэг ард түмэн. Тэдний хувьд баншийг тоймгүй олон хэлбэр, төрлөөр хийдэг.

Махтай, ногоотой гэх мэт олон янз бий. Далайтай ойр орчмын нутгуудад далайн гаралтай бүтээгдэхүүнээр ч банш хийдэг. Түүнчлэн хятадуудын хувьд хүндэтгэлийн зоогын ширээ их чамин байх ёстой. Тиймээс тэрхүү ширээн дээр та өнгө өнгийн багш амтлах боломжтой.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ