Сагсчин Ховардыг хөлбөмбөгч болгосон нь, зогсоол таглах монгол заншил, хогны уутны ашиг тус

NBA-гийн “Housten Rockets” багийн төвийн тоглогч Дуайт Хьюстон хоёр жилийн өмнө Монголд зочилж, сагсан бөмбөгийн хорхойтнууд магнай тэнийн баярлаж, алдарт тамирчныг амьдаар нь харцгаасан билээ. Сурвалжлагч бүсгүй ч бусдын адил магнай тэнийн баярласан боловч Ховардын амжилт гаргасан спортын төрлийг багтай нь эндүүрч, Италийн алдарт “Милан”-ы хөлбөмбөгч гэж бодон алга ташиж суужээ. Хоёр метр 11 см өндөртэй Ховардыг домогт “Милан”-ы тоглогч гэж үзвэл дэлхийн хамгийннуруулаг хөл бөмбөгчөөр тодрох юм. Энэ янзаараа бол Мессиг ”Чикаго Буллз”-ийн сагсан бөмбөгч, Коби Брайнтыг “Ливерпүүл”-ийг хөл бөмбөгч гэх зэргээр бичиж байж мэдэх л юм байна.

Зогсоолын таглаа Ланд-80

Бартаа саадыг ажралгүй туулахаар бүтээгдсэн “Ланд-80”-ын жолооч зогсоолын таглаа, ажлын садаа, цагийн бэрхшээл болгон хүлгээ хөндөлдүүлэн орхисон байна. Орж ч болохгүй, гарч чадахгүйгээр тагласан хүнд нүсэр “Ланд-80”-ыг түрэх аргагүй, өргөж хүчрэхгүй. Дөрөв таван жолооч уураа баран, хараал урсган, “80”-ын эзнийг олж аваад цохиж унагах, тонгорч шидэх, заамдаж мөргөхөд бэлэн байна. Хотод цөөхүүлээ биш олуулаа амьдардаг, бие биедээ зай тавьж өгч, зохион байгуулалттай цувж явдаг гэдгийг саяхны нүүдэлчид, малчдын үр удам сайтар ойлгох цаг болоогүй л байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ