Алсан нь биш алуурчин гэж хэлсэн нь, алуулсан нь буруутай юм болов уу?

Иргэн Н.А найз бүсгүй 21 настай Ц-г зодож хөнөөсөн хэргийн мөрөөр чихэндээ итгэмгүй явдал учрал болж байна. Цөснийх нь хүүдийг Гэмтлийн эмч нар авчихсан атал цоорсон, зодуурын улмаас элэг нь задарсаныг оёсон байтал элэгний үхжлээр амиа алдсан гэсэн Шүүх эмнэлгийн дүгнэлт ердийн иргэнээс Ерөнхийлөгчийг хүртэл эгдүүцүүлсэн юм. Энэ дүгнэлтээр бол эхний удаад алуулсан нь буруутай болж хувирсан. Үүн дээр нэмж хохирогчийн ар гэрийнхэн “Алуурчин” гэж харуусан гашуудсандаа, цэл залуу охиноо, дүүгээ эгнэгт алдсандаа эмгэнэсэндээ хэлсэн үгийнхээ төлөөбусдыг гүтгэсэн хэргээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаагдаж байна. Сэжигтний дүү Олон нийтийн телевизийн хөтлөгч Б гэгч хохирогчын талынханд гомдолтой гэж цагдаад өргөдөл гаргажээ. Энэ өргөдлөөр бол хохирогчийн талынхан, алуулсан нь буруутай болж хувирсан. Хорь шүргэсэн дүүгээ үүрд алдсан хүн “сэжигтэн Н.А нь” гэх зэргээ хуулийнхны хэллэгээр ярьж чадах уу? Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй нь үнэн боловч цэл залуухан дүүгээ цаг бусаар алдсан хүн сэтгэл санаа хэвийн, харамсал гуниггүй байж чадах уу?

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ