НАСА дэлхий сөнөх өдрийг нарийвчлан тогтоожээ

{!!!right!!!} НАСА-гийн эрдэмтэд 30 жилийн дараа дэлхий сөнөх нь гарцаагүй болсон талаар мэдээлэл дэлгэлээ. Тэр үед манай дэлхий 150 метр орчим голчтой үлэмж хэмжээний 2011 AG5 сансарын жижиг биеттэй мөргөлдсөнөөр сүйрэх гэнэ
Зөвхөн барагцаа ч бус нарийвчилсан өдөр сар заасан бөгөөд 2040 оны хоёрдугаар сарын 05-нд энэ үйл явдал болно гэв.
Асар олон хүн амь насаа алдаж, дэлхийд томоохон өөрчлөлт орох боловч хүн төрөлтхөн бүр мөсөн сүйрэхгүй гэнэ. Харин дэлхийн зарим хэсэгт аюул нүүрлэж, асар том гамшиг тохиолдох юм байна.
НАСА-гийн эрдэмтдийн хэлж буйгаар тэд дэлхийтэй мөргөлдөх тэрхүү солирыг судалж байгаа бөгөөд хэмжээ болон бусад зүйлсийг илүү нарийвчлалтай судлах хэрэгтэй гэнэ. Түүнчлэн дэлхийн тойрог зам ойрын гурван жилд тэрхүү солирыг судлахад хамгийн тохиромжтой байрлалд шилжих ажээ. Ингэхдээ солиртой зөрж болох боломжуудыг давхар судлах гэнэ.
Эх сурвалж: Dailymail, Nasa.gov, CNN, Space.com
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ