Машины үнэ тэнгэрт хадаж эхэлжээ

Кубын иргэд машин худалдан авахдаа Засгийн газраасаа тусгай зөвшөөрөл авдаг байсан бол үүнийг болиулж хүссэн үедээ иргэд хувьдаа машинтай болох боломж нээгдсэн.
Ийнхүү автомашин худалдан авах журмыг уян хатан болгосон ч хүн бүр худалдан авах боломж хомс байгаа. Учир нь Куба улсад автомашин худалдаалах монополь эрхийг зөвхөн Засгийн газар эзэмшиж, автомашины үнийг асар өндрөөр тогтоосон байдаг.
Тиймээс ийм үнээр өндөр албан тушаалтнууд, жүжигчид болон тамирчид машин худалдан авах боломжтой болж байгаа гэнэ.
Харин энэ явдалтай холбогдуулан Кубад машины үнэ тэнгэртхадаж эхэлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ