40 жил уулзаагүй гэр бүлүүд цагаар сараар уулзана

Өмнөд болон Хойд Солонгосын таагүй харилцаанаас болж хагацсан гэр бүлүүд жилдээ нэг удаа уулздаг. Тэгвэл энэ жил тэдгээргэр бүлүүд Цагаан сарын баярын үеэр уулзах боломжтой эсэх талаар Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе БНАСАУ-д хандан санал тавьжээ.

Тэдгээр гэр бүлүүд 40 орчим жил тусдаа амьдарч хаяахан уулзацгаадаг билээ. Өмнөдийн талд байгаа иргэдийн хувьд асуудал нээлттэй ч Хойд Солонгосын талаас тэр бүр иргэд хагацсан гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чаддаггүй.Өмнөд Солонгосын зүгээс гэр бүлүүдийн уулзалтыг зөвшөөрүүлэх үүднээс Хойд Солонгосыг ятгаж Цагаан сарын баярын үеэр тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр зэхсэн байна.

Үүнээс өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын эрх баригчид хагацсан гэр бүлүүдийг Кымгансан уулын амралтын газарт уулзуулах гэж байсан чУмардынхантатгалзаж хойшлоод байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ