АНУ-д -50 хэм хүрч хүйтэрч байна

Хойд Америкийн зарим хэсгээр болон Канадын нутгаарурьд өмнө нь хүйтэрч байгаагүйгээр хүйтэрч, агаарын хэмийн хамгийн хүйтнийг зааж байна. Их хэмжээний цас орж, шуурч байгаа нь хойд туйлын хүйтэн хэмтэй дөхөж очихоор байна хэмээн цаг уур судлаачид хэлэв. Агаарын хэм -33 болон түүнээс дээш хэмийг зааж байгаа бөгөөд зарим хэсэгт шөнөдөө -50 хэм хүрч байгаа гэнэ. Их хүйтрэлээс болж ойролцоогоор 16 хүн амь насаа алдсан хэмээн ВВС дамжуулж байна.
Цасан шуурга тус улсын ихэнх хэсгийн бүрхээд байгаа бөгөөд дунджаар 60 см орчим цасан бүрхүүл тогтжээ. Даваа гаригийн өглөө гэхэд нийтдээ 3700 гаруй нислэг цуцлагдаж олон тооны хүмүүс онгоцны буудал дээр хөл хоригдоод байгаа юм.
Цаг агаарын гамшигт нөхцөл байдлаас болж тус улсын хэд хэдэн мужуудад сургууль, цэцэрлэгийг хааж иргэдийг аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Түүнчлэн гэрэл цахилгаангүй болсон 5000 орчим айл байгаа аж.
Ийм их хүйтэн сүүлийн 20 жилд тохиогоогүй хэмээн тус улсын цаг уурчид тэмдэглэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ