АНУ-ын арми лазерын зэвсгээ туршжээ

АНУ-ын арми лазерын төрлийн зэвсгээ амжилттай туршсан байна. Энэ нь нэлээд хүчтэй зэвсэгт тооцогдох бөгөөд 90 ширхэг мина харвагчийг зэрэг ашигласнаас ч илүү хүчтэй хэмээн тэмдэглэсэн байна.
Туршилт амжилттай болсон учир үүнийг ойрын хугацаанд албан ёсоор зэр зэвсгийн тоонд бүртгүүлэх гэнэ.
Энэ зэвсэг нь батлан хамгаалахын салбарт хийгдэж буй хамгийн сүүлийн үеийн, өндөр технологи бүхий зэвсэгт тооцогдож байна. Үзүүлэлтийн хувьд ч нэлээд сайны дээр ашиглах функц нь ч хялбар, түүнчлэн өртгийн хувьд ч харьцангуй хямд бүтжээ.
Уг зэвсгийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын армийн ахмад, Терри Баур “Yahoo news”-д ярилцлага өгөхдөө “Хэдийгээр лазерын зэвсэг нь нэг байг онилон галлах зориулалттай ч хэрэгцээтэй нөхцөлд шүрших ч чадалтай. Түүнчлэн энгийн зэвсгээс хэд хэдэн давуу талтай, уламжлалт зэвсэгтэй харьцуулах ч юм биш” хэмээн сайрхжээ.
Анх 2011 онд 300 ваттын хүчин чадал бүхий лазераар туршилт хийж байсан юм. Харин сүүлийн үеийн туршилтын лазерын зэвсгийн хүчин чадал эрс нэмэгдсэн. Энэ нь цэнэг болон түлшний чанарыг нь сайжруулсантай холбоотой.
Хамгийн сүүлийн туршилтыг Шинэ Мексикийн эрэгт хийжээ. Энэ туршилтынхаа тухайд төгс болсон эсэхийг нь шалгах үүднээс бичил туршилт явуулсан төдий хэмээн туршилтын багийнхан хэллээ.
Туршилтын багийнхан хэрхэн туршилт хийснээ дүрс бичлэгт буулган үзүүлсэн байна. Эхний хоёр минутад харвагч байг онилоход ихэвчлэн төвлөрнө. Хэдийгээр нүдэнд үл үзэгдэх, энгийн хараагаар харах боломжгүй ч зориулалтын шил болон ялтастайгаар харвал илүү тод харагдах юм. Туршилт амжилттай болж чадсан учир түүнийг хүчин чадлыг нь нэмж, хэрэглээг нь илүү өргөн хүрээтэй болгохыг зорьж байна.
Лазерийн зэвсэг нь маш хурдтай гэрлээр үйлчлэх учир золиос багатай дэвшилтэт гэж хэлж болохуйц зэвсэг хэмээж байна. Энэхүү лазер зэвсгийг машинд суурилуулан зөөвөрлөн ашиглаж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ