Англид их хэмжээний үерийн аюул нүүрлэжээ

Английн өмнөд болон баруун эрэг орчим далайн түрлэгийн аварга давалгаануудад цохиулж байна. Үүнээс үүдэн эргийн хотууд үерт автаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Далайн давалгаанууд найман метрээс дээш өндөрт давалгаалж байгаа нь тул улсын хувьд анхны тохиолдол болж байна гэхэд болно. Албаны эх сурвалжийн мэдээлснээр үерт автан долоон хүн амь насаа алдсан бол 1700 гаруй айл өрх үеийн аюулд нэрвэгдээд байгаа гэнэ.
Далайн шуурга өнгөрөгч оны сүүл хэсгээс эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь хүндрэл учруулж эхлээд байна. Их хэмжээний үер нь зам тээвэрт төвөг учирч, зарим газруудаар зам хаагджээ. Хүндхэн нөхцөлд байгаа иргэдэд тусламж хүргэж эхэлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ