Ангела Меркель хүнд гэмтжээ

Германы канцлер Ангела Меркель зул сарын баярын өдөр цанаар гулгаж байгаад аарцгандаа нэлээд хүндхэн гэмтэл авчээ. Түүний биеийн байдалтай холбогдуулан ойрын хугацаанд хийгдэх гэж байсан улс төрийн томоохон уулзалт хэлэлцээрүүд хойшилсон байна.

Ангела Меркель гэр бүлийнхэнтэйгээ Швейцарьт амар ч байхдаа тийнхүү гэмтжээ. Тухайн үед хөлөө гэмтээсэн хэмээн бодож байсан ч нарийн шинжилгээ, рентген зургаар түүний аарцагны яс гэмтсэн болох нь тогтоогдсон байна.
Зул сараас хойш хэвтрийн дэглэмтэй байсан бол саяхнаас таягтайгаар ойр зуурдаа алхаж чаддаг болсон гэнэ. Уг нь Меркель цанаар сайн гулгадаг юм байна. Харин энэ удаад бэхэлгээ муутайгаар гулгасан нь ийнхүү гэмтэхэд хүргэсэн гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ