СЗХ-ы дэд дарга Г.Хэрлэн ажилтнаа гөлгөөр нь дуудаж, зоджээ

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн тус хорооны хэлтсийндарга Ц-г бусадтай бүлэглэн зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн сарын 26-ны үдэш гарсан байна. Тэд шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, нэлээд уусан бөгөөд Г.Хэрлэн хоёр цаг нь 300 мянган төгрөгийн үнэтэй караокены вип өрөөнд сууж ууж байхдаа ажилтан Ц-г цус нөжтэй нь холилдуулан зоджээ.
Ажилтан нь“Та нар яасан их хүн нийлж зоддог юм бэ. Бүгдийг чинь зүгээр өнгөрөөхгүй дээ” хэмээн хашгирсан ч Г.Хэрлэн араас нь гарч ирээд “Гөлөг минь ..... “хэмээн хэл амаар доромжилж, “Үгээр минь байхгүй бол дахиад мэдрүүлээд өгч болно шүү”хэмээн хашгирч байсан аж. Хэрэг тэгсхийгээд намжсан бөгөөд энэ хэргийг шалгуулахаар өгсөн ч удалгүй гомдолгүй хэмээн хэргийг хаалгажээ.
Г.Хэрлэн нь 2011 оны тавдугаар сараас Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргын албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээсээ өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны Хуулийн хэсгийн зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Үнэт цаасны хорооны Зах зээлийн зохицуулалтын хэлтэст мэргэжилтэн, “Санхүүгийн хөгжлийн Ассоциаци” ТББ, Дэд тэргүүн зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Түүнийг АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын хүн гэж ойр тойрныхон нь мэддэг аж.
Эх сурвалж: http://www.mminfo.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ