Зааны соёогоор хийсэн зургаан тонн эд зүйлсийг устгалаа

БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гуандон мужид хууль сахиулагчид хураагдаад байсан их хэмжээний зааны соёог анх удаа олон нийтийн өмнө устгалд орууллаа. Харин үүнийг Байгаль хамгаалах бүлгийнхэн дорвитой алхам боллоо хэмээв.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хураагдсан сийлбэр, чимэглэл болон зааны соёо зэрэг зургаан тонн гаруй эд зүйлсийгтусгай зориулалтын машинаар устгажээ. Энэ нь зааны соёоны хууль бус худалдааг таслан зогсоож, амьтан хамгаалах, олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөх зорилготой. Гэхдээ байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар урд хөршид зааны соёоны эрэлт өндөр байдаг нь Африкт хууль бус ан нэмэгдэхэд нөлөөлж байгаа ажээ.
Зүүн өмнөд Азийн орнуудад зааны соёо болон, хирсний эвэр зэрэг нь өндөр үнэтэй байдаг. Тиймээс Африкийн орнуудад энэ төрлийн хулгайн ан их гарах болжээ. Африкт жилд дунджаар 500 орчим заан хууль бус наймааны золиос болдог аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ