Гудамжны эр сонинд нийтлэгдэж гэр бүлийнхнээ олжээ

Гудамжинд хэвтэх ядуу залуу эрийн зургийг Асошейтэд Пресс агентлагийн зурагчин Жеклин Мартин авч “USA Today Sunday” сонинд нийтэлсэн нь санаандгүй тохиолдлоор алга болсон хүүгээ гэр бүлийнхэн нь олоход тусалжээ.

Өөрийн гэр бүлийн тухай юу ч мэдэхгүй тэрхүү залуу Вашингтон хотын төвд Капитолын өмнөх талбайд ийнхүү хэвтэж байсан ажээ. Зурагчин энэ зургийг дарж байхдаа өөрийгөө олон жил хагацсан гэр бүлийг уулзуулах гэж буйгаа хэрхэн мэдэх билээ. Зураг сонинд нийтлэгдсэний дараагаар Нью-Йорк хотод амьдардаг залуугийн ээж зургийг сайтар харсны дараагаар хүүгээ хэмээн таньж түүнтэй уулзахаар зорьсон байна.

Мэдээж хэрэг хөл хөдөлгөөн ихтэй хотод ирмэгцээ хэвлэлээр гараад өнгөрсөн тэнэмэл хүүгээ хайгаад олохгүй байсан тэрээр цагдаа нарт хандсан байна. Түүнчлэн“USA Today Sunday” сониныхонд хандан нийтлэлийг гаргасан хүнтэй ч уулзаж нэлээд томоохон эрэл хайгуулын эцэст хүүгээ олсон байна. Одоо тэд гэр бүлээрээ Нью-Йоркт амьдарч байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ