Шашны мөргөлдөөн болж хар тивийнхэн хядалцаж байна

Төв Африкийн Бүгд Найрамдах улсад нэг жилийн өмнө лалын шашинт босогчид томоохон бослого гаргаж Засгийн газрын эсрэг боссон билээ. Тэд өөрсдийгөө Селека хэмээн нэрлэх бөгөөд христийн шашинтан иргэдтэй одоо ч ширүүхэн тэмцэлдсээр байгаа билээ.
Тус улсын хүн амын дийлэнх нь христийн шашинтнууд бөгөөд зөвхөн 10-15 хувь нь лалын шашинтай. Гэсэн ч тэд хүчирхэг сөргөлдөгч тал болсоор байна. Өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн ойролцоох жижиг тосгоноос бослого үймээн эхэлсэн. Тэд шашин ондоотой бусад иргэд рүү дайрч тэднийг хүчирхийлэн, дайтаж олноор нь хөнөөж байсан нь байдлыг улам хурцдуулжээ.
Бараг жил орчим үргэлжилж буй энэхүү эмх замбараагүй байдал, сүүлийн хоёр сарын турш хэдэн мянган хүн амь насаа алдсан байна. Олон улсын тусламж авч энэ байдлыг намжаахаар хичээж байгаа ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ