Зуслангийн баячуудад зохистой хэрэглээ чухал биш

Нийслэлийн хэмжээнд ундны усны хэрэгцээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн.
Үүнийгээ дагаад усны хомсдол нүүрлэх цаг тун ойрхон байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ил харагдах гол, горхи ширгэх нь ширгээд зарим нь амь тасрах дөхөөд буй. Гэвч гол горхи гээд халаглаад сууж байтал гүний усны замбараагүй хэрэглээ ихэсч, аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа юм.
Гэтэл нийслэл хотод хэн дуртай нь гүний худаг ухаж гаргадаг болсныг саяхан хийсэн гүний худагны тооллого харуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 5300 гаруй худаг тоологдсоны 90 орчим хувь нь айл өрх, албан байгууллагуудын хэрэгцээнд ашиглагддаг байна. Тэдгээрийн дийлэнх нь хувьдаа зөвшөөрөл авахгүйгээр ухсан худаг байжээ. Хэрвээ худаг уснаасаа зайтай, зайлшүй худаг гаргах шаардлагатай бол холбогдох газруудаас зөвшөөрөл хүсч, ном журмын дагуу шинжилгээ хийлгэсэний дараа худаг ухах хэрэгтэй гэдгийг байгаль орчны газрын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Ялангуяа зуслангийн болон газар тариалангийн бүсүүдэд иргэд дураараа худаг ухаж ашиглах тохиолдол их байгаа нь ундны усны эрүүл ахуй алдагдах, усны нөөцөд нөлөөлөх зэрэг олон сөрөгүр дагавар бий болгодог тухай албаныхан хэлж байсан. Тиймээс ийм зөрчил дутагдал гарсан тохиолдолд худаг ухах ажлыг хийсэн байгууллагатай нь хамт торгохоор болжээ.
БОНХЯ-ны мэргэжилтэн Ч.Дамбасүрэн хэлэхдээ “Бид сүүлийн үед ихэвчлэн худаг малтдаг компаниудад тодорхой арга хэмжээ ноогдуулдаг болъё гэж үзэж байгаа. Мэргэжлийн байгууллага мөртлөө хэн дуртай, худагтай болохыг хүссэн хүн бүрт мөнгийг нь төлсөн л бол худаг ухаж өгч байна. Мэргэжлийн байгууллага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээнийторгууль төлөх ёстой. Нэг худагухахад тухайн ухсан аж ахуй нэгж байгууллага 3840000 төгрөгийн торгууль төлөх болно. Тэгэхээр нэг худаг ухсан мөнгөө буцаагаад торгуульд төлөх болж байгаа учраасторгуулийн арга хэмжээ авснаар замбараагүй худаг ухдаг байдал багасах байх. Ингэснээр байгаль орчиндоо бага ч гэсэн тус нэмэр болно.” хэмээсэн юм.
Энэ удаагийн тооллогоор СБД-ийн нутаг дэвсгэрт хамгийн их буюу 1309 худаг тоолсноос60 гаруй хувь нь 19,20-р хорооны нутаг дэвсгэр буюу зуслангийн газарт байжээ. Мөн БЗД, СХД, СБД, Хан-Уул дүүргийн зуслангийн бүсэд нийт худгийн 80 гаруй хувь нь тоологджээ.
Гүнтийн зусланд баячууд олон. Тэдгээр томчуул бүгд хашаандаа гүний худагтай. Зарим нь хаусандаа гүний худаг ухаад халуун хүйтэн устай болгосон байдаг гэсэн. Ямар ч усны зохистой хэрэглээ энд байхгүй. Үнэтэй ганган машинаа байнга угааж харагддаг нь нууц биш. Томчуулын хаусын манаач нараас улсад гүний худаг ашигласны түрээс төлдөг эсэхийг тодруулахад "Ямар ч түрээс төлдөггүй. Цахилгааны үнэ төлдөг" гэж байсан. ёс журмаараа бол Нийслэлийн байгаль орчны газраас гүний худгийн паспорт авах ёстой байдаг гэсэн. Гэвч дээрх зөвшөөрлийг авдаг нь тун цөөн.
Худаг өрөмдөж гаргана гэсэн зар хаа сайгүй байдаг болохоор иргэдийн ихэнх нь мөнгөтэй л бол худагтай болчихдог гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Харин дараа нь хяналт шалгалт явуулж, зөвшөөрөлгүй худаг ухсаны торгууль ноогдуулахад түүнийгээ төлж чадахгүй байдалд хүрдэг гэсэн. Одоо ч яахав гүний ус гараад л байна. Арав хүрэхгүй жилийн дараа 200 метр ухаад ч ус гарахгүй болох вий.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ